2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 30

Аргын тооллын 6 сарын 30, Сугар гараг. Зуны дунд улаан морин сар. Билгийн тооллын 7, Харцага одтой, шар хулгана өдөр. Барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Төрөхүй. Суудал: Гал.

Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улайны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл