2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 08 сарын 29

Үе мөч өвдөхөд юуны өмнө эмчид үзүүлж эм тариаг жорын дагуу хэрэглэх нь зүйтэй. Хэрэв ямар нэг шалтгаанаар эмнэлэгт очиж чадахгүй байгаа бол өвчинг яаралтай намдаах зорилгоор байгалийн гаралтай өвчин намдаагчийг хэрэглээрэй, жишээ нь маалингын үр, шивэл, розмарин, куркум, имбирь буюу цагаан гаа. Энэ удаа цагаан гаатай ундаа бэлдэх жорыг хүргэе. 


Орц: 
цагаан гааны үндэс - 200 грамм (үрж бэлдэнэ)
ус (400 мл) - 2 стакан
зөгийн бал - 2 хоолны халбага

Усаа буцалгаж үрж бэлдсэн цагаан гаа хийж 20 минут буцалгаад авна. Ундааг 10 минут хөргөсний дараа шүүж зөгийн бал нэмээрэй. Өдөрт 2 аяга ийм ундаа уувал удахгүй эерэг үр дүн ажиглагдана. 

www.mnews.mn

Сэтгэгдэл