2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 30

Засгийн газар өчигдөр тэтгэврийн насыг бууруулах болон иргэд өөрсдийн сонголтын үндсэн дээр тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна. Ингэснээр иргэд улсад 30-35 жил ажилласан бол шууд тэтгэвэрт гарах боломж нээгдэж байгаа аж.

Уг хуулийн төсөлд тусгаснаар эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч өөрөө хүсвэл 60, 65 насандаа ч тэтгэвэртээ гарч болохоор сонголттой болж байгаа юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ.

Сэтгэгдэл