2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 06 сарын 30

МАХН-аас Ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Ганбаатар МАХН-ын байранд хэвлэлийн хурал зарлалаа. Тэрбээр энэ үеэрээ дэмжигчид, сонгогчдоо хоёрдугаар шатны санал хураалтад цагаан сонголт хийхийг уриалав.

С.Ганбаатар “Сонгуульд сайн хүмүүс оролцохгүй бол муу хүмүүс гарч биднийг зовоосоор байх болно. МАН-АН хоёрт Монголын хувь заяаг даатгаж болохгүй. Цагаан сонгуулийн хувьсгалыг уриалж байна. Ингэвэл Монголын улс төрд үүр цайна. Бидэнд хандив өгч, итгэл өгч сонгосон олон сонгогчдодоо уриалж байгаагаа илэрхийлье. МАНАН-гийн орой дээр нь байгаа төрийг сандайлсан бүлэглэлүүдэд Монголын ард түмнийг бүү басан доромжил гэж хэлье. Тав, арван төгрөгөөр сонгочгдын санал худалдаж авахаар оролдохоо зогсоо. Монголын ард түмэн ирээдүйнхээ төлөө хүчигхэг зогсоно" гэв.

Сэтгүүлчид хэрэв дахин сонгууль болвол Н.Энхбаяр нэр дэвших үү хэмээн лавлахад С.Ганбаатар МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийнэ ялчихсан гэлээ.

Мөн тэрбээр СЕХ үүнээс айж нэр дэвшүүлэх боломж олгоогүй. Мэдээж дахин сонгууль зарлагдвал МАХН-ын эрх бүхий байгууллага нэр дэвшигчээ тодруулах бөгөөд авилгачид оффшорчдын үе дууссан гэв. Харин МАХН-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийг урьдчилж хэлэх боломжгүй байгааг хэлсэн юм.

С.Ганбаатар "Монголын сонгуулийг шударга байлгахын төлөө тэмцэнэ. 76 хэсэг дээр бульхай, луйвар хийсэн нь баримттайгаар тодорсон. Бид нэгээр гарсан. Монголын ард түмний 100 орчим мянган саналыг луйвардсан. Энэ баримтуудыг СЕХ-нд хүргүүлсэн байгаа" гэлээ.


МАХН, МАН хамтарч ажиллах боломжийн тухайд ард түмний итгэл найдварыг худалдаж болохгүй гэдгийг мэдэгдэв.


МАХН-ын нарийн бичгийн дарга Б. Тулга “Сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Харин цагаан санал өгөөрэй хэмээн бид уриалж байгаа юм. Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн саналыг хүчинтэйд тооцох хуулийн заалттай. Бульхайтай, сонголтгүй, сонгуулийн эсрэг бид ийм алхам хийхийг уриалж байгаа юм. Ирэхгүй бол, энэ хоёрын нэгийг гаргана гэсэн үг. Алийг нь ч сонгохгүй гэж цагаан хуудас хар машин руу хийх учиртай” гэсэн юм.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • zaya IP: 103.229.121.76 2017 оны 06 сарын 30

    odoo bolnoo. uls eh ornoo bod
  • ambrosia IP: 58.123.151.188 2017 оны 06 сарын 30

    ene ganbaatar ali ert mongoliig solongost zarchihsan iim yumnuud garch irj bolohgui songuuli ogmoorgui baisan ch eniig gargaj irehguin tuld oor hund ogoh heregtei. gadnaas hamaaralgui huniig l eronhiilogchoor songoh heregtei
Сэтгэгдэл