2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 2017 оны долоодугаар сарын 07-ны өдөр явагдах болсонтой холбогдуулан МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагаанд дараах өөрчлөлт оржээ.

Үүнд: 

-МУИС-д элсэх орон нутгийн элсэгчдийн бүртгэлийг долоодугаар сарын 1-ний өдрийн 14.00 цагт хааж бүртгүүлэгчийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн сургуулиар гаргана. 

-Орон нутгаас бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш дөрвөн цагийн дотор эрхээ баталгаажуулна. 

-Орон нутгийн элсэх эрх олгох үйл ажиллагаа амралтын өдрүүдэд явагдах тул элсэх эрх баталгаажуулах нэг багц цагийн төлбөрийг авахгүй гэж МУИС-ийн Сургалтын албанаас мэдээллээ.

 Харин Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагаа журмын дагуу явагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явуулах долоодугаар сарын 07-ны өдөр элсэлт түр зогсоох юм байна.  

 

mnews.mn

Сэтгэгдэл