2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 06 сарын 30

МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж, эрдэнэт хүний амийг аварсан үйл явдал болсон билээ.

"МИАТ" компанийн зүгээс "цагаан нөмрөгтэй баатарууд" болох Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нарт талархалаа илэрхийлжээ.

Мөн "МИАТ" компанийн нислэг үйлдэж буй аялалуудаас хүссэн чиглэлдээ нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагнасан байна.

 

mnews.mn

Сэтгэгдэл