2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 06 сарын 30

Ирак улсын арми удаан хугацааны турш байлдсаны эцэст нутгийнхаа хойд зүгт оршдог Мосул хотыг “Исламын улс” гэмт бүлэглэлийн алан хядагчдаас бүрэн чөлөөлөв. Иракийн Ерөнхий сайд Хайдар аль-Абади энэ талаар мэдэгдэл хийхдээ “Манай Мосул хот алан хядагчдаас бүрэн чөлөөлөгдлөө. Энэ бол “Исламын улс” террорист бүлэглэлийн төгсгөл ирлээ гэсэн үг. Бид үүн дээр одоо зогсохгүй, манай эрэлхэг цэргийнхэн шинэ ялалт байгуулах болно” хэмээжээ. 

Тэрбээр “Исламын улс хэмээгчийн сүүлчийн алан хядагч үхэх буюу түүнийг хариуцлагад татах хүртэл Ирак улс тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээн нэмж хэлэв.  

www.mnews.mn

Сэтгэгдэл