2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 30

Энэ сарын 28-ны орой 20 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт "Буянт голд хүн урсаж байна" гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлага авсан даруйд 6 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг гарган эрэн хайх, аврах үйл ажиллагааг явуулжээ. Улмаар Буянт голын ай сав дагуу эрэн хайх, аврах ажиллагааг явуулж, дуудлага хүлээн авсанаас хойш 24 цагийн дараа буюу энэ сарын 29-ны 20 цагт Буянт голын их гүүрээс Оцон чулууны чиглэлд 2,5 км, аймгийн төвөөс 5,5 км газраас усанд осолдсон иргэний цогцсыг  олсон байна.

Цогцсыг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

mnews.mn

Сэтгэгдэл