2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 30

Хятадын Гуандун мужийн Шаньвэй хотын шүүх хурал үйл ажиллагаагаа олны өмнө цэнгэлдэх хүрээлэнд ил тодоор явууллаа. Цэнгэлдэх хүрээлэнд 10 мянга гаруй хүмүүс цугларчээ. Хар тамхины 18 наймаачныг энэ шүүх хурлаар авч хэлэлцээд 13-т нь цаазаар авах ял ногдуулж, 5-д нь тэнсэн өгөв. 

Цаазын ял авсан 13 гэмт хэрэгтний 8-ыг шууд шүүх хурлын дараа цаазалжээ. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнд биш өөр газарт аваачиж ялыг гүйцэтгэсэн талаар өрнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ. 

Хятадын эрх баригчид ингэж олон нийтийн өмнө шүүх хурал зохион байгуулж хатуу ял ногдуулан “төрийн төмөр нүүр”-ийг харуулснаар хар тамхины наймаачдад хэзээ ч өршөөл үзүүлэхгүй гэдгээ дахин нотлов бололтой. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • mgl IP: 202.131.235.11 2017 оны 07 сарын 02

    manai huuli iim lbh yostoi
Сэтгэгдэл