2017/09/23 Улаанбаатар
2017 оны 08 сарын 29

Хэн ч наснаасаа хөгшин харагдахыг хүсдэггүй хэрнээ ихэнх бүсгүйчүүд, эмэгтэйчүүд өөрсдийн бие, нүүр царайгаа арчлахад хангалттай цаг зав зарцуулдаггүй. Энэ тохиолдолд энгийн хэрнээ үр дүнтэй маск тус болно. Доор дурдсан жороор бэлдсэн маскийг 7 хоногт 1 удаа хэрэглэвэл та 10 насаар залуу харагдана. 

Маскийн жор: 
- 3 хоолны халбага будаа 
- 1 хоолны халбага сүү 
- 1 хоолны халбага зөгийн бал 

Будааг усанд чанаж бэлдэнэ, будаагаа шүүж аваад усыг нь тусад нь хадгал. Чанасан булаан дээр бүлээн сүү, зөгийн балыг нэмнэ.  Нүүрний арьсаа цэвэрлэж хуурай болсны дараа маскаа тавина. Бүрэн хаттал маскаа авч болохгүй. Дараа нь будаа чанасан усаар нүүрээ угааж маскаа арилгана. Будаа чанасан ус нь антиоксидант шинж чанартай, арьсыг чийгшүүлж, цусны эргэлтийг сайжруудаг. Түүнчлэн ийм усаар пигмент толбыг арилгаж арьсны үрэвслийг намдааж болно. Наранд гарахаас өмнө будааны ус түрхвэл арьсыг чийгшүүлж, шинэ үрчлээ үүсэхээс сэргийлдэг.  

 www.mnews.mn  

Сэтгэгдэл