2017/09/23 Улаанбаатар
2017 оны 07 сарын 01

“Монголын Энтрепренёр ээжүүдийн холбоо” төрийн бус байгууллага, нийслэлийн Тээврийн газар хамтран “Ягаан суудал” нөлөөллийн аяныг өчигдөрөөс эхлүүллээ. Энэ нь нийтийн тээврийн автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд суудал тавьж өгөхгүй, элдвээр доромжлох хандлагыг халж тусгай суудлыг бий болгон шаардлага тавих эрхийг нь бүрдүүлэх зорилготой юм байна.

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 500 автобусанд 1000 ширхэг ягаан суудлын бүрээс, тусгай хэрэгцээтэй иргэдийн дөрвөн төрлийн стикер, иргэдийг уриалсан нэг минутын видео шторк, аяныг хэрхэн хэрэгжүүлсэн тухай 20 минутын нэвтрүүлэг зэргийг хийсэн гэнэ.

Энэхүү аяныг хэрэгжүүлснээр эх хүүхдэд аюулгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх, хүүхэд ураг байх мөчөөсөө эрүүл өсөж торних нөхцлийг бүрдүүлэх, олон улсын стандарт бүхий “Ягаан суудал”-ыг хэвшмэл ойлголт болгох, ээжүүдийн нийгэм дэх идэвхи оролцоог нэмэгдүүлэх, эерэг хандлага, хотын соёлыг түгээх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл