2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 07 сарын 01

Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд зургаадугаар сарын 2-ны 02:00 цагаас энэ сарын 9-ний өдрийн 23:00 цаг хүртэл авто замын хучилтын ажил хийгдэж байна.

Үүнтэй холбогдуулан дайран өнгөрч буй дөрвөн чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ. Үүнд:

    Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
    Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
    Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”
    Ч:62 “Алтан-Овооны 42-р гудамж /СХД-ийн 26-р хороо/-Саппоро-10-р хороолол” чиглэлүүдийн замналд өөрчлөлт оржээ.

Сэтгэгдэл