2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 07 сарын 01

Дуучин Нараг УИХ-ын гишүүн Д.Гантулгатай амрагийн холбоотой гэх мэдээлэл цахим орчинд багагүй шуугиан тарьсан. Уг мэдээлэл Нарагийн Д.Гантулга гишүүнтэй харьцсан гэх мэссэжээс үүдэлтэй.

Нэлээд дотно үгс бичилцсэн, Нараг амрагласан тухай фейсбүүк хуудаснаа цацагдсан уг мессэжний талаар Нара өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийм хариулт өгчээ.

"Миалах чинь буруудаад, пиалах чинь хоцрогдоод байна

Маний багад их Энэтхэг кино гардаг байлаа. Ер нь төөрсөн ихрүүд голдуу, нэг нь баян айлд өснө, нэг нь ядуу айлд өснө. Тэгээд хоорондоо солигдоод өшөөгөө аваад нэг тиймэрхүү үйл явдалтай. Гэхдээ их сонирхолтой...

За дараа нь Мексик, Бразил, Аргентин сериал ОРТ сувгаар их гарсан. Ерөнхийдөө бас адилхан, баян айлын хүү гэртээ үйлчлэгч хийдэг ядуу айлын охинд дурлана. Манайхан ХАЛТАР ЦАРАЙТ-ыг мэднэ биз дээ тэрэн шиг... Ерөнхийдөө адилхан. Гэхдээ их сонирхолтой...

За тэрний дараа мэдээж Солонгос сериал их гарсан. Ихэвчлэн төөрсөн ах дүүс, бас цусны хорт хавдартай, бөөн зовлон дундуур ой санамжаа алдаад. Ерөнхийдөө адилхан. Гэхдээ их сонирхолтой.

Ер нь нэг зохиолчтой, нэг найруулагчтай юм шиг, их ижилхэн... Ижилхэн утгатай, ижилэвтэр аятай дуунууд шиг...

За тэгсэн өнөө үед пиар найруулагчид гэж гарч иржээ. Нас тогтcон улс төрчид Хужаа (Очирбат гуайг бас л Хятад аавтай гээд л цагтаа цуурч л байсан)... За дараагийх нь найруулга бол нууц хүүхэдтэй, 18-тай байхдаа ангийнхаа охиныг жирэмсэн болгоод суугаагүй хаяад явсан. За тэгсэн залуу үеийг нь хүчин хийсэн (цагтаа АТГ-ын мөрдөгч Амарбатыг хүчин хийсэн гээд зөндөө цуурсан), эсвэл хууль бус наймаа хийсэн гэнэ.

Тэгээд манийг хийж байгаа нь нэг юмтай холбоно. Нууц амраг нь болгоно. Миний мэдэхийн олон алдар нэртэй ганц бие эмэгтэйчүүдийг спонсортой гэж өнөө ч хардсаар... Ерөнхийдөө адилхан. Гэхдээ их сонирхолтой...

Дараагийн ангиудад юу гарах нь тодорхой. Нара МАН-ы ширээний хүүхэн, Бунжаа МАН-ы ...-ий хүү, наадах чинь томчуудтай явдаг (Зориг агсны эхнэр Булганыг юу гэцгээж байлаа), өмнө нь тэрэнтэй явж байсан, одоо тэрний энгэрт...

Эхнэр нь мэддэг юм бна лээ, бараг л бага хатан...
За тэрний дараагийн ангид Нара тэрэнтэй нийлж тэрнийг луйвардсан авсан юмныхаа мөнгийг өгөөгүй, нийлж хар тамхи татдаг, охид зуучилдаг...

За тэгээд бас дуусахгүй Нара тэрний үхэлд холбоотой, ууж байхад нь хажууд нь байсан юу ч хийж байсан юм билээ...

Гээд л үргэлжлэх юм даг уудаа...

Нөгөө л кинонууд шиг ойлгомжтой. Гоё сүртэй сенсаац гарга л даа хоёрын хооронд 40 сая, Гантулгын нуа гээд л жижүүрийн аргаар миалахын...

Хар домын шулам, харь гаригийхантай холбоотой, Америк саятны Ази амраг мамраг гээд л... Юун уйтгартай үеэ өнгөрөөсөн хогийн юмаар хүн миалах гэх оролддогийн...

Шинэ зохиолч, найруулагч, туслах ажилд аваарай. Гүтгүүлсэн ч гэсэн бас сүртэй бөгпөд сонин юман дээр гүтгүүлмээр бна ш дээ...
Гол нь сүртэй байх хэрэгтэй ш дээ..."

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • irgen IP: 202.9.42.185 2017 оны 07 сарын 01

    Nara ch goe xuuxen shuu
  • zaza IP: 43.228.131.152 2017 оны 07 сарын 02

    ulaan tsaim vnsey ntr geed bijen bnshdee
Сэтгэгдэл