2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 07 сарын 01

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарсан. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймаг гурван өдөр тог цахилгаангүй байсан.

Тэгвэл Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан байна. Үүний үр дүнд хоёр өдрийн дотор шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбожээ.

Осол гэмтлийг засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн 100 гаруй инженер, техникийн ажилтан 48 цагийн турш тасралтгүй ажилласны үр дүнд өнөөдөр 13.00 цагт аймгийн төв, сумдыг эрчим хүчээр хангаж эхэлсэн байна.

mnews.mn

Сэтгэгдэл