2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 07 сарын 01

Биеийн тамир, спортын салбарынхан “Тамирчдын өдөр”-ийг жил бүр тэмдэглэж эхэлснээс хойш найм дахь жилтэйгээ золгож байна.

Энэ жилийн тус баярыг Сүхбаатарын талбайд өнөөдөр тэмдэглэж буй бөгөөд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм.

 Баярын эхэнд оролцогчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Монголд шинэ тутам хөгжиж буй нийтийн бүжиг, дартс, граунд гольф, олс таталт, нисдэг таваг, ширээний шагай, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг спортын төрлөөр тэмцээн зохион явуулж байна.

Тив, дэлхий, олимпийн дэвжээнд эх орныхоо нэр алдрыг өндөрт цуурайтуулсан баг тамирчин, үе үеийн тамирчдын төлөөлөл энэхүү ёслолд оролцох бөгөөд урлаг, спортын олон арга хэмжээ энэ үеэр болно. Тус арга хэмжээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, спорт хороод, хүчний байгууллагууд оролцож байна.

Мөн салбартаа үр бүтээл, өндөр амжилт үзүүлсэн шүүгч, тамирчин, дасгалжуулагчдад цол, зэрэг олгох ёслол болсон юм.

 

mnews.mn

Сэтгэгдэл