2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 07 сарын 02

Энэ нимбэгтэй амттан 2-3 минутын дотор бичил долгионы зууханд бэлэн болчихно.

Орц: 
- 20 грамм масло
- 2 хоолны халбага гурил 
- 3 хоолны халбага элсэн чихэр 
- 1 ширхэг өндөг 
- хөөлгөгч  1/4 цайны халбага
- тал нимбэгийн шүүс, хальс 

Бэлдэх арга: 
Масло хайлуулж орцонд орсон бүх хуурай материалыг холино. Дээр нь өндөг нэмж сайн хутгаарай. Одоо нимбэгийн шүүс, хальсыг нэмж хутгана. Зуурмагаа аяганд хийнэ, аяганы гуравны нэг хүртэл дүүргэх ёстой. Кексийн зуурмагаа бичил долгионы зууханд 800 Вт дээр тавиад 3 минут орчим жигнэнэ.

Бэлэн кексээ шууд бүлээнээр аяганаас идээрэй. Хэрэв дээр нь гоё глазурь хийхийг хүсвэл 1 хоолны халбага нимбэгийн шүүсийг 100 грамм элсэн чихэртэй хольж хийгээрэй. 

www.mnews.mn

Сэтгэгдэл