2017/12/14 Улаанбаатар -27º
2017 оны 07 сарын 03

Өсвөрийн хүүхэд, залуучуудын майхант зуслан буюу Жембори нь олон улсын скаут хүүхдүүдийг нэг дор цуглуулдаг томоохон арга хэмжээ юм. Тэгвэл олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд дөрвөн жилд нэг удаа болдог Ази-Номхон далайн орнуудын Жембори энэ сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд зохиогдно.

Манай улс 2012 онд Бангладеш хотод болсон 30 дугаар Жемборийн үеэр уг үйл ажиллагааг зохион байгуулах эрх авчээ.

 Тус Жемборид 50 гаруй улсын 2000 гаруй скаут хүүхэд, зочид, төлөөлөгч нийлсэн 3500 орчим хүн оролцохоо мэдэгдээд байгаа ажээ. Мөн Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс 4000 гаруй хүүхэд, 1500 орчим багш, скаут оролцох мэдээлэл байна.

Өнгөрсөн жил тус арга хэмжээг Монгол Улсад болох томоохон үйл ажиллагааны жагсаалтад оруулж, тогтоол баталсан. Үүний дагуу Ерөнхий сайд энэ онд захирамж гарган, Ази-Номхон далайн орнуудын Жембори зохион байгуулах Үндэсний хороо байгуулж, даргаар нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, дэд даргаар нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг томилсон билээ. Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ учраас Засгийн газраас тодорхой санхүүжилт гаргаж байгаа аж.

Одоогоор бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа юм байна. Түүнчлэн Монголын скаутын холбооныхон сургагч багш нарыг бэлтгэж байгаа бол Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 21 аймаг дахь салбарынхан хүүхдүүдийг бүртгэх, зардлыг нь шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч буй аж. Мөн гадаадын зочид, хүүхдүүд ирэх учраас тэднийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, Монгол Улсыг сурталчлах хөтөч, тайлбарлагч бэлтгэх зэрэгт холбогдох газрууд нь анхаарлаа хандуулан ажиллаж буй юм байна.

Энэхүү арга хэмжээнд 11-17 насныхан оролцохдоо 250.000 төгрөг төлөх бөгөөд энэ нь тухайн хүүхдийн хоол, хувцас хэрэгсэл болон долоо хоногийн хөтөлбөр, гарын авлага зэрэгт зориулагдах юм байна. Тус арга хэмжээний хүрээнд сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сурлага, спорт, урлагийн авьяастай хүүхдүүд 10, 10-аараа гал болж, нэг багшийн удирдлага дор долоо хоногийг өнгөрөөх ажээ. Тэд хамтдаа майханд байрлаж, хоол, цайгаа өөрсдөө хийж идэхээс гадна тэмцээн уралдаанд оролцох юм байна.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Гэрлээ IP: 65.19.167.132 2017 оны 07 сарын 03

    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
  • Энхэ IP: 193.171.202.150 2017 оны 07 сарын 04

    Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
  • Гэрлээ IP: 94.142.242.84 2017 оны 07 сарын 04

    За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
  • Сайхнаа IP: 65.19.167.132 2017 оны 07 сарын 05

    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  • Сайхнаа IP: 185.38.14.171 2017 оны 07 сарын 05

    Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
  • Гэрлээ IP: 62.210.129.246 2017 оны 07 сарын 05

    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Сэтгэгдэл