2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 07 сарын 03

Аргын тооллын 7 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Салхины эх одтой, цагаагчин туулай өдөр.

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 93.115.95.201 2017 оны 07 сарын 03

    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
  • Зочин IP: 85.248.227.165 2017 оны 07 сарын 04

    Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
  • Мөнхөө IP: 185.29.8.132 2017 оны 07 сарын 04

    За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
  • Батцэцэг IP: 46.105.100.149 2017 оны 07 сарын 05

    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  • Саруул IP: 89.248.166.157 2017 оны 07 сарын 05

    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Сэтгэгдэл