2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 07 сарын 03

Засгийн газрын ‎2016-2020 оны мөрийн хөтөлбөрт нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр хувийн хэвшлийн түншлэл гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжих зорилт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд санаачлагыг гаргаж, Засгийн газарт чиглэл үүрэг өгч, дэмжин төслийн шилдэг санаа, зураг төсөл шалгаруулах уралдаан зарлагджээ.

 

Монголын өмнөө барьдаг Олон улсын уралдаан тэмцээнээс олон шагналтай, шигшигдсэн шилдэг бүтээлчид шилдэг санаа зураг төсөл шалгаруулах уралдаанд баг болж оролцсон байна. Нийт 70 гаруй уран бүтээлч ур ухаанаа уралдуулжээ. Шилдэгээр тодорсон уран бүтээлчдийн бүтээл Хэнтий аймгийн Дадал суманд бүтээн байгуулагдах их эзэн чингис хаан аялал жулчлалын цогцолборт бодит ажил болон хэрэгжих юм байна.



Дашрамд сонирхуулахад “Мянганы суут хүн-Их эзэн чингис хааны аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд 13-р зууны эзэнт гүрнийг байгуулж, улс орнуудыг нэгтгэж нийгмийн хөгжлийг удирдан зангидаж Монгол Улсаа хөгжүүлж байсан түүхэн гавьяаг нь сурталчлан таниулна. Мөн их эзэн чингис хааны төрж өссөн газар нутагт соронзон орны төв цэгийг тогтоож, Монголын нууц товчоонд дурьдагдсан түүхэн үйл явдал болсон түүх дурсгалт газруудыг хамруулсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгон аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах томоохон зорилтуудтай. Цогцолбор байгуулагдах төслийн хүрээнд түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулагдаж, дэлхийн жуулчдыг татах ОУ-ын жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн авто зам, онгоцны буудал ч шинээр байгуулагдах төлөвлөгөөтэй юм.



Х.Хулан

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 207.244.70.35 2017 оны 07 сарын 03

    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
  • Саруул IP: 93.115.95.205 2017 оны 07 сарын 04

    Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
  • Гэрлээ IP: 85.195.107.250 2017 оны 07 сарын 04

    За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
  • Батцэцэг IP: 93.115.95.207 2017 оны 07 сарын 05

    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  • Сайхнаа IP: 193.15.16.4 2017 оны 07 сарын 05

    Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
  • Мөнхөө IP: 93.115.95.202 2017 оны 07 сарын 05

    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Сэтгэгдэл