2017/10/19 Улаанбаатар -10º
2017 оны 07 сарын 03

Дахин санал хураалт ойртох тусам ард түмэн гэнэтийн олон зүйлтэй нүүр учирч мэдэх нь. Ардчилсан намын удирдлагууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ нэг сюрприз бэлтгэжээ. Тэдний ярьснаар ард түмний өр ширийг тэглэх гарц гаргалгааг тус нам санаачилсан гэнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шүүхийн шийдвэрээр төр, ард түмнээс булааж, эргээд Худалдаа хөгжлийн банкинд бэлэглэх санаархлыг нь эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл, дургүйцэлд АН-ынхан ард түмний өр тэглэх гэдэг шинэ тархи угаалт бэлдсэн нь энэ аж.

Уг нь Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар ард түмэнд амлалт өгөх ёсгүй. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байх учиртай. Тэгэхээр эд мөнгөтэй холбоотой амлалт авах нь хуулиар хориотой. Мөн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хоригложээ. Гэсэн хэдий ч АН ба Женкочид улсын өр тэглэх бус ард иргэдийн өр тэглэх бүтэшгүй санаа цухалзуулаад эхэллээ.  Б.Дорж

Сэтгэгдэлүүд
  • Иргэн IP: 202.70.34.98 2017 оны 07 сарын 04

    Ард түмнээ өргүй болгон гэхээр та нар яагаад айгаад эсэргүүцээд байгаа юм бэ? Ард түмний амьдрал дээшилчихнэ ,ядуу дорой байдал нь алга болчихно тэгэхлээр бидэнд дур зоргоор захирагдахгүй болчихно гэж айгаад байна уу та нар . Ард түмний амьдралыг ядуу дорой байлгах сонирхол та бүгдэд байнаа даа.
  • Энхэ IP: 163.172.67.180 2017 оны 07 сарын 04

    Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
  • Батцэцэг IP: 171.25.193.132 2017 оны 07 сарын 04

    За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
  • Гэрлээ IP: 212.47.242.127 2017 оны 07 сарын 05

    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  • Зочин IP: 185.38.14.171 2017 оны 07 сарын 05

    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
  • А IP: 202.5.206.4 2017 оны 07 сарын 26

    Ерөнхийлөгч минь, Засгийн газар, УИХ-ын гишүүд минь энэ дааж давахад хэцүү амлалт өгч байхаар гадаад орны жишгээр зээлийн хүүг жилийн 8% болгоход л бүх хүний нуруунаас маш өр зээлийг хөнгөлөөд өгнө шүү дээ. зээлийн хүүнд л ард түмэн бид нар чинь даруулаад дарлуулаад байгаа шүү дээ. зээлийн хүүг л нэгдсэн бодлогоор бууруулаад өгөөч.
Сэтгэгдэл