2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 07 сарын 03

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу энэ сарын 01, 02-нд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 636 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 443 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүний амь нас хохирч, 19 хүнд гэмтсэн байна.

Үүнээс явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан тав, зорчигч хэлбэрээр хоёр нийт долоон хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртжээ.

Мөн орон нутагт онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирч, нэг хүн гэмтсэн байна.Бүртгэгдсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 14 ослын улмаас 17 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирсон, автомашинтай мөргөлдсөн найман ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон хэргүүдийг ЗЦА шалгаж эхэлжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Товчоо явах замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч З нь явган зорчигч 56 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Товчооны замд Sinotruck маркийн автомашин H.Vernaмаркийн автомашинтай мөргөлдөж жолооч 28 настай Б-н амь нас хохирсон байна.

Орон нутагт: Энэ сарын нэгний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг асфальтан замд T.Landcruiserмаркийн автомашин онхолдож, зорчигч 67 настай Б, найман настай А нарын хоёр хүний амь нас хохирсон.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Эрийн овоо гэх газар асфальтан замд T.prius маркийн автомашин онхолдож, жолооч 72 настай М, 57 настай Д, зургаан настай С нарын гурван хүний амь нас хохирсон хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Энхэ IP: 93.115.95.202 2017 оны 07 сарын 03

    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
  • Ариунаа IP: 109.163.234.5 2017 оны 07 сарын 04

    Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
  • Энхэ IP: 93.115.95.204 2017 оны 07 сарын 04

    За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
  • Ариунаа IP: 79.172.193.32 2017 оны 07 сарын 05

    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  • Гэрлээ IP: 51.15.53.134 2017 оны 07 сарын 05

    Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
  • Ариунаа IP: 93.115.95.202 2017 оны 07 сарын 05

    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Сэтгэгдэл