2017/12/14 Улаанбаатар -27º
2017 оны 07 сарын 03

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Б.Энхболдын “БНСУ дахь цагаач Монголчууд ба уугуул Монголчуудын цагдаад итгэх хандлага: үзэл баримтлалын харьцуулсан судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл 2017 оны тавдугаар сард “Хууль, шүүх засаглал ба гэмт хэрэг” олон улсын импакт, фактор бүхий сэтгүүлд нийтлэгдээд байна.

Доктор (Ph.D) Б.Энхболдын эрдэм шинжилгээний өгүүлэл тус сэтгүүлд нийтлэгдсэнээр Монгол Улс цагдаа судлалын чиглэлээр Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудаас өндөр хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн зургаа дахь улс, Монгол Улсын хууль зүйн салбарыг төлөөлөх анхны бүтээл болсноороо онцлог юм.

Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл Хууль сахиулахын их сургуулийн нэрээр байршиж дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачдын хандалтыг авч буй нь манай их сургуулийн нэр хүнд олон улсын тавцанд танигдаж, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшинг илэрхийлэх чухал үзүүлэлт болоод байна.

“Хууль, шүүх засаглал ба гэмт хэрэг” хэмээх энэхүү олон улсын сэтгүүлийг ИБУИНВУ-ын Лондонгийн Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны профессорын багаас 1973 оноос эрхлэн гаргаж ирсэн. Өдгөө нийт 69 дугаарыг нийтийн хүртээл болгоод буй тус сэтгүүлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид бүтээлээ нийтлүүлдэг байна.

“Хууль, шүүх засаглал ба гэмт хэрэг” сэтгүүл нь жилд 70000 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгдэж, 3 сая орчим судлаач зочилдог дэлхийн хамгийн том цахим номын сан болох “Elsevier.com” системд холбогдсон, шинжлэх ухааны салбарт ишлэл авах эрхтэй олон улсын IF бүхий томоохон цахим сэтгүүлүүдийн нэг юм.

Энэ дашрамд Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Б.Энхболдын цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Эрдэм шинжилгээний өгүүллийг http://www.sciencedirect.com/science/article/pii/S1756061617300320 хаягаар орж унших боломжтой.

Сэтгэгдэлүүд
  • Гэрлээ IP: 94.242.246.23 2017 оны 07 сарын 04

    За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
  • Гэрлээ IP: 151.80.238.152 2017 оны 07 сарын 05

    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  • Мөнхөө IP: 151.80.238.152 2017 оны 07 сарын 05

    Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
  • Гэрлээ IP: 46.183.218.199 2017 оны 07 сарын 05

    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Сэтгэгдэл