2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 04

Эдүгээ 84 жилийн ойтойгоо золгож буй Хил хамгаалах байгууллагын 5 удаагийн аварга, Хилийн цэргийн 0131-р анги 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон 300 орчим хил зөрчигчийг барьж саатуулсан түүхэн амжилтаараа “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН” хүртлээ.

Тэртээ 1933 оноос өнөөг хүртэл дархан хилээ манах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, өнөөгийн хилийн алба хил хамгаалах байгууллагыг цогцлоож, туурга тусгаар улсынхаа торгон хилийг аньсага үл цавчин хамгаалж ирсэн үе үеийн эрхэм хүндэт хилчид дайчиддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Дашрамд дурдахад, анх 1933 оны нэгдүгээр сарын 21-нд аймгийн төв дээрээ байгуулагдаж байсан хилийн 0131-р анги 1946-1957 оны үед “Сангийн далай” хийд дээр байрлаж байсан бол энэхүү хийд нь Юнескогийн соёлын өвд бүртгэлтэй байдаг юм байна.

Дархан хилийнхээ тайван байдлыг хангаж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн тус ангиас долоон генерал, 37 хурандаа төрөн гарчээ. 

 

mnews.mn

Сэтгэгдэл