2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 04

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн удирдлагууд баяр наадмын үеэр хэрхэн ажиллах болон иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр "Баяр наадамтай холбогдуулан НЭМГ-ын эмнэлгийн тусламжийг зохицуулах тухай А/93 тоот тушаал гарсан. Уг тушаалаар 2017 оны долоодугаар сарын 10-ны 20:00 цагаас долоодугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд харицлагатай жижүүрээр ажиллана.Мөн 24 цагийн эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, ажиллана.

Түүнчлэн 2017 оны долоодугаар сарын 11-нээс долоодугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв дээр 10:00-15:00 цагийн хооронд шүдний эмч ажиллана.

Үүний зэрэгцээ дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг 10:00-15:00 цагийн хооронд хийнэ. Иймд иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ тухайн өдрүүдэд мөн 10:00-15:00 цагийн хооронд өрхөөр тусламж үйлчилгээ үзүүлнэ. Баяр наадмын үеэр иргэд өөрсдөөсөө шалтгаалсан урьдчилан сэргийлэх үйлдлийг хэрэгжүүлээсэй гэж уриалмаар байна" гэв.

Сэтгэгдэл