2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 04

Өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Улаанбаатар-Эрээний чиглэлд хөдөлсөн галт тэрэг саатсан байна. Галт тэрэг саатсан шалтгааны талаар Улаанбаатар төмөр замын Хяналтын албаны дарга Н.Адъяа “Өчигдөр 573 километр дахь Наран-Элгэн орчимын хоорондын замд 3424 дугаартай ачааны гал тэрэгний нэг элчит тэрэг чадалгүй болж ачаагаа чирч чадахгүй болсон.

Элчит тэргэнд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан зүйл байхгүй. Ухаалаг систем нь чадлаа хязгаарласан гэсэн үг. Бид Наран-Элгэн зөрлөгт хүрч, ачааны галт тэрэгний зүтгүүрийг сэлгэж зөрлөгт татаж авчиртал хоёр цаг 14 минут зарцуулсан. Энэ хугацаанд Улаанбаатар-Эрээний чиглэлд зорчиж явсан 1360 иргэн Наран-Элгэн өртөөнд саатсан. Одоогоор манайд иргэдээс гомдол ирээгүй байна” гэжээ.

Сэтгэгдэл