2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 07 сарын 04

АН-аас төрийн албан хаагчдад хандан дараах уриалгыг гаргасан байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ХАНДСАН УРИАЛГА
 
Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж өнгөрсөн ч уг сонгуульд 3 намаас нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй гэх үндэслэлээр Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн дагуу 2 дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр явуулахаар болоод байгаа билээ.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд өөрийн уулзалтуудад төрийн албан хаагчдын хүчээр ирүүлэхээр зар явуулах, ирээгүй албан хаагчдад хариуцлага тооцно гэх шахалт, дарамтаар айлган цуглуулж байсан талаар цахим ертөнцөөр нотолгоо, баримттайгаар цацагдаж байсан.

Эрх баригчид энэ хууль бус үйлдэл үргэлжилсээр хоёр дахь санал хураалт явагдахаас өмнө  хуулийг уландаа гишгэж Төрийн албан хаагчдыг дарамталж, олноор нь орон нутагт томилолтоор ажиллуулах, амраах нэрийдлээр сурталчилгаагаа хийж, цаашлаад улс төрөөс ангид байх ёстой төрийн албан хаагчдыг МАН-аас нэр дэвшигчийг дэмжихийг ятгах, сануулах, түүгээр үл барам хална, чөлөөлнө, хариуцлага тооцно гэж айлган сүрдүүлэх байдлаар дарамталсан асуудлууд гарсаар байгаад Ардчилсан намын зүгээс харамсаж байна.

Гэтэл Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг зөрчүүлэн, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа эрх баригчдын ёс суртахуунгүй, хууль бус үйлдлээс болж МАН сурталчилгаа хийлгэхээр орон нутагт илгээсэн эмч нарын баг ээлж дараалан осолд орж олон хүний амь нас нь эрсдэл тулгарч, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарлаа.

Тиймээс Төрийн албан хаагч та бүхэн хэн нэгэн эрх мэдэлтэн, эрх баригч хүчний эрхшээлд автахгүй, Төрийн эсрэг гэмт хэрэгт оролцохгүй байж, эрх мэдэлд хэт шунасан нэгний төлөө өөрийн амь бие, эрүүл мэнд, ар гэрээ эрсдэлд оруулахгүй байхыг хүсье.
Мөн та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулиа хэрэгжүүлж, төрийн албаны өндөр ёс зүй, хуулиар хүлээсэн иргэнийхээ үүргийг биелүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
                              
  АРДЧИЛСАН НАМ

Сэтгэгдэлүүд
  • zochin IP: 66.181.160.25 2017 оны 07 сарын 05

    uhehdee uher buugaa tabij bnaa manai AN
Сэтгэгдэл