2017/09/23 Улаанбаатар
2017 оны 07 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон.

Тэгвэл маргааш СЕХ-ноос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах юм байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан иргэд ийнхүү зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд гадаадад байгаа иргэд саналаа өчигдрөөс эхэлж өгсөн бөгөөд санал авах ажиллагаа өнөөдөр 22 цагт дуусна.

mnews.mn

Сэтгэгдэл