2017/09/23 Улаанбаатар
2017 оны 07 сарын 05

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр нэр дэвшигчид маань хэн нь ч олонхийн санал аваагүйг  СЕХ-оос албан ёсоор мэдэгдэж, Сонгуулийн төв байгууллага хуулийн дагуу 14 хоногийн дотор хоёр дахь шатны санал хураалтыг  зарлан, зохион байгуулж байна.

Тэгвэл “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас  “Хоёр дахь шатны санал хураалтад Цагаан сонгууль”-ийн  хувьсгал хийхийг уриалсан явдалд харамсаж байгаагаа мэдэгдэж, санал хураалтдаа өргөнөөр оролцохыг уриалжээ.

Тус мэдэгдэлд "МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж  өрсөлдсөн  С.Ганбаатар сонгогчидод  хандаж  “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас мэдэгдэл гаргахад хүргэлээ. Төрийн тэргүүн Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн ирцийг саармагжуулан сарниулах, сонгуулийн санал авалтыг  хүчингүйд тооцуулах, улмаар төрийн дээд  удирдлагын тогтолцоог  алдагдуулж, хувийн эрх ашгийн үүднээс улс төрийн тэмцэл хөдөлгөөнд уриалж байгаа  “Цагаан  хувьсгал” гэгчийг “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ эсэргүүцэж байна.

Эзэн Чингис хааныхаа үргэлжлэл болсон Монгол орон гэж эх дэлхий сонсдог энэ цаг үед эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын  төлөө, эрх чөлөөт ардчилсан Монголынхоо төлөө Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтад  өргөнөөр оролцохыг уриалж байна." гэжээ

 

mnews.mn

Сэтгэгдэл