2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 07 сарын 05

Улсын баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ. Уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр 10 цэгт бүртгэхээр төлөвлөж байна аж.

Бүртгүүлэхдээ уяачид Хүй долоон худагт морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирэх юм байна.  Мөн хүүхэд хурдан морь унахдаа заавал хамгаалалтын хувцас өмсч, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй билээ.

Уралдаанч хүүхдийг дан ганц төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрээр  бус давхар цахим бүртгэлд хамруулах нь хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн мэдээллийн санг үүсгэх ач холбогдолтой аж.

Тодруулбал, зөвхөн уралдаанч хүүхэд гэлтгүй хөдөлмөр эрхэлдэг, асрамжид байдаг, хараа хяналтгүй  зэрэг төрийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай хүүхэд бүрийг ийнхүү цахим бүртгэлд хамруулах нь зуслан, дугуйлан сургалт, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн сан бий болох юм.

 

Сэтгэгдэл