2017/10/19 Улаанбаатар -10º
2017 оны 07 сарын 06

Монголын ногоон нам, “Эрс шинэчлэл” гэх  мэт  Монголын иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараах болсонд талархаж  Сүхбаатарын талбайд баярын жагсаал зохион байгууллаа.

Одоогоос 48 цагийн өмнө Иргэний хөдөлгөөнийхөн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол коппер корпорейшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж  УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авч, иргэдэд хувьцаа хэлбэрээ эзэмшүүлэх шийдвэр гаргасанд   талархаж  энэхүү  жагсаалыг зохион байгуулж байгаа юм.


Жагсаалыг зохион байгуулагчид, ардчилалын далбаан дор   гуравхан олигархи гэр бүл эзэгнэх гэж байсан Монголын баялагыг гурван сая иргэн эзэмших  болсонд  иргэд баяртай байна. Бид ч УИХ, Засгийн газар тавьсан шаардлагыг маань зөвөөр үнэлэж ийнхүү бодитой  хариуг богино хугацаанд өгсөнд үнэхээр баяртай байна. Өмнө нь  бид дандаа эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байсан бол өнөөдөр анх удаа баярын жагсаал хийж байна. Хэн нь үнэн ярьж, хэн нь өр дарна гэж худлаа хошгируулж байгааг  монголчууд ялгаж салгаж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж байлаа.  

 
Шударга эвсэл фронтын тэргүүн Арслан “Монголын баялгийн талаар олон жил тэмцэл хийж явсны үр дүн өнөөдөр гарч байна. 49 хувь бол 40 жилийн өмнө  байгуулсан Монгол Улс, монгол иргэний өмч юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэн ч мэдэхгүй 27 настай залуу өндөр үнээр авлаа. Мөн энэ хүний ар талыг хариуцдаг хүмүүс Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийг авлаа. Өнөөдөр 100 мянган өрх “Эрдэнэт” үйлдвэрээр амьдардаг. Гэтэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгуулийн үеэр “чоно борооноор” гэгчээр монголын ард түмэн 49 хувиа Оросоос авлаа гэж байсан ч яг үнэндээ гуравхан гэр бүл авчихсан байсан.  Энэ  уйвайгүй луйварыг МАН заслаа.  Төрийн мэдэлд  авсан 49 хувь бүхэлдээ ард түмнийх болсонд  бид баяртай байна” гэв. 

Сэтгэгдэлүүд
  • ALBAKER IP: 93.65.89.201 2017 оны 10 сарын 03

    Добар ден мојот народ на Мурон Монголија ТЕСТИРАЊЕ НА КАКО ГО ДОБИ ПОДАТОК ЗА КУПУВАЊЕ НА ДОМА ОД РЕАЛЕН И ДРЖАВЕН ЗАДОЛЖИТЕЛЕН КОМПАНИИ ПОВИКУВАНА ЗА КРЕДИТНА КОМПАНИЈА на Албакер. Јас сум многу среќен денес и БОГ БОЈА ЈОС ЛУИС ЗАДОВОЛНА КОМПАНИЈА. , Моето име е Абдулах Јас сум од градот Ölgii сум во потрага по вистинска кредитна компанија во изминатите 5 месеци, да купам куќа сè што го добив беше куп измами кои ме натераа да им верувам и на крај од денот, ги зеде моите пари без да дадат ништо за возврат, сите мојата надеж беше изгубена, се збунети и фрустрирани, никогаш не сакав да имам врска со кредитни компании на интернет, па отидов да позајмувам пари од пријател, ѝ реков се што се случило и таа ми рече дека може да ми помогне таа знае заем компанија која може да ми помогне со било која сума на заем потребни од мене со многу ниска каматна стапка од 2%, што таа само доби заем од нив, таа ме упати за тоа како да аплицирам за заемот, го направив како што ми рече, се пријавив со нив на е-пошта: (albakerloanfirm@gmail.com) никогаш не верував, но се обидов и на мојот најголемо изненадување добив заем во рок од 24 часа, не можев да поверувам, повторно сум среќен и богат и му се заблагодарувам на Бога дека тој заем компаниите како ова сè уште постојат врз овие измами насекаде, Ве молиме да ги советувам сите таму кои имаат потреба од заем да одат за (albakerloanfirm@gmail.com) тие никогаш нема да те изненадат, и твојот живот ќе се смени како што ми го направив.Слесно контактирајте (albakerloanfirm@gmail.com) денес и земи го заемот од нив, Бог го благословува кредитното друштво Албакер за нивната вистинска понуда за заем.  Бидете сигурни дека ќе ја контактирате кредитната фирма Албакер за вашиот заем, бидејќи добив мојот кредит успешно од оваа компанија без стрес.
Сэтгэгдэл