2017/10/19 Улаанбаатар -10º
2017 оны 07 сарын 06

Төрийн албыг 60 тэрбумаар худалдах тухай бичлэг задарснаас хойш олон хүн эсэргүүцлээ илэрхйилж байгаа.

Тэдний нэг болох АНУ-д амьдарч буй Монгол Улсын иргэн Ц.Батмөнх 27 дахь өдрөө өлсгөлөн зарлаад буй.

Түүнийг энэхүү улс төрийн хурц тэмцлийн хэлбэрээ зогсоож, эрүүл мэнд амь насаа эрсдэлд оруулахаа зогсоохыг Ардчилсан намаас уриаллаа. Хэдийгээр нэг иргэн нь амь нас, эрүүл мэндээ золиослон Төрийн эсрэг гэмт хэргийн эсрэг тэмцэж байгаа ч өнөөгийн эрх баригчид энэ талаар үл тоосоор байгаа юм.

Гэсэн ч 60 тэрбумаар төрийн албыг худалдах тухай 90 минутын бичлэг “Эвлүүлэг” биш болохыг олон улсын шинжээчид нотолж, хөдлөшгүй баримт бүрдсээр байгаа юм. 

Сэтгэгдэл