2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 06

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг уламжлалт ёсоор Тоёота Ланд 200 автомашинаар шагнах аж.

Түрүүлсэн бөхийн шагналыг долоодугаар сарын 13-ны 11:30 цагаас Сүхбаатарын талбайд  түрүү бөхийн бай шагнал гардуулах хүндэтгэлийн ажиллагаа явагдана хэмээн Баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал мэдээллээ.

Шагналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Тоёота моторс корпорацийн Ерөнхий менежер Күрокава Сэйжи нар хамтран үндэсний бөхийн барилдааны ялагчид гардуулах юм байна.

 

mnews.mn

Сэтгэгдэл