2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 06

“Монголын нэгэн сайхан залуу улс төрийн золиос боллоо”, “Хүний амьдралаар тоглох сайхан байна уу, Женко” гэсэн үгс нийгмийн цахим сүлжээнд өчигдрөөс хойш өвсөнд тавьсан түймэр адил тархаж байна. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст зураглаачаар ажилладаг Д.Ууганбаатар гэдэг залуу УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдыг тагнаж, чагнасан хэргээр цагдаад шалгагдаж байв.

Гэтэл өчигдөр өглөөний 10.00 цагт АН-ын дарга асан, УИХ-ын дарга асан З.Энхболдтой утсаар холбогдсоноос хойш Баянгол зочид буудал руу ороод алга болчихсон байдаг. Эхнэр, хүүхдүүд нь даваа гаригаас хойш түүнтэй уулзаагүй гэнэ. 


Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын түүхэнд байгаагүй хар сонгууль болж байгааг улстөрчид төдийгүй ард иргэд хэлж, ярьж байгаа. Хэн нэгнийг тагнаж, чагнах, дүрс бичлэгийг нь хулгайлах увайгүй үйлдлийг АН-ын ардчилагчид явуулж байгаа нь илчлэгдсэн үнэн.

Гэхдээ энэ муухай хар бараан улс төрдөө амьдрах гэж зүтгэж яваа, энгийн залуучуудыг битгий татан оролцуулаач, АН-ын дарга асан З.Энхболд, нэр дэвшигч “Женко” Х.Баттулга нар аа... Та нарын “буянаар” нэгэн сайхан залуу амьдралаараа тоглуулчихлаа. Та нарт ялалт л чухал болохоос тэр залуугийн амьдрал огтхон ч хамаагүй гэдгийг хийлгэсэн үйлдэл, хэлсэн яриа чинь баталж байна.

Сэтгэгдэл