2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 06

Улсын бий биелгээний анхдугаар наадам Ховд аймагт болж өндөрлөсөн байна. Гурван өдрийн турш болсон уг наадмын шилдэг оролцогчдод Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, СУИС-ийн БУС-ийн захирал Д.Эрдэнэцэцэг нар шагнал гардуулж, баяр хүргэжээ.

Наадмын насанд хүрэгчдийн хамтлаг төрөлд Ховд аймгийн Зэрэг сумын “Өв” хамтлаг түрүүлж 2,0 сая төгрөгөөр шагнуулсан бол, удаах  байранд Увс аймгийн “Мөргүүл”, Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган", Ховд аймгийн ХДТ-ын “Дөрвөн ойрд”  хамтлаг шалгарчээ.
Насанд хүрэгчдийн гоцлол биелгээний төрөлд Ховд аймгийн Буянт сумын бий биелээч Г.Цэнд Аюуш түрүүлж 1 сая төгрөгийн эзэн болсон бол, Баянөлгий аймгийн Өлгий сумын  бий биелээч И.Самжид, Улаанбаатар хотоос оролцогч Э.Ундрал нар удаалсан байна.

mnews.mn

Сэтгэгдэл