2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 06

Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн мөнгөний олголттой холбоотой мэдээлэл өгчээ. 

Одоогоор ХНХЯ, Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Энэ дагуу өчигдрөөс данс руу мөнгө орж эхэлснийг онцоллоо. Энэ оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байгаа аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Маш олон данс руу мөнгө шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17.00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна. Үүнээс гадна хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долдугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болсон. Тиймээс маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусна" гэв.

Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкинд очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах боломжтой талаар мэдээллээ.

Сэтгэгдэлүүд
  • Khongorzul IP: 202.70.46.225 2017 оны 07 сарын 06

    Huuhdiin mongo
  • sarangerel IP: 27.123.214.113 2017 оны 07 сарын 06

    5032396792
  • altantuya IP: 124.158.112.3 2017 оны 07 сарын 06

    19ond orno gehiin yu gsn ug vee
Сэтгэгдэл