2017/10/19 Улаанбаатар -10º
2017 оны 07 сарын 07

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Монгол охиныхоо хамт саналаа өглөө.
Түүний хувьд харъяаллын дагуу Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 1,655 хэсэг дэх санал авах байранд, очиж саналаа өгсөн.
 
Саналаа өгснийхөө дараа Х.Баттулга хэвлэлийнхэнд хандаж, "Дахин санал хураалт явагдаж байна. Зургаадугаар сарын 6-наас сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн. Одоогийн байдлаар сонгуулийн ирц муу байна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож 51-ээс дээш хувьд хүргэхийг уриалж байна.

Сүүлийн 7 хоногт олны хүч оломгүй далай гэдгийг бид нотолсон. Бид 65 гишүүнтэй МАН-ыг УИХ, Засгийн газартай нь шахаж ард түмнийхээ талд ашигтай олон шийдвэрүүдийг гаргалаа.

Жишээ нь, хүүхдийн мөнгө, тэтгэврийн нас, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэх мэт.

Хэрвээ бид олуулаа нийлж Засгийн Газрыг шахаж чадвал ард түмэндээ зориулсан ийм олон эерэг саналуудыг гаргаж болохыг нотлон харуулсан хоёр дахь шатны сонгууль боллоо гэж онцолмоор байна" гэв.

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • irgen IP: 202.21.106.120 2017 оны 07 сарын 08

    yanaa ter bisnessee hiigeed bohchuudee haraad yabj bhgui dee hoorhii doo yaj ch haanaas chini harsan ch chi eronhiilogch bish ee hun chadah yumaa hiih yostoi odoo yanaa mongolchuudaa yu hiij orhib oo
  • irgen IP: 202.21.106.120 2017 оны 07 сарын 08

    he he chi hiij orhib uu naadah chini moriin hotolbort orsn asuudal ta nariin yuch ugui uutiig ni segsersen ediin zasag odoo ondiij bna maniin byanaar chamaas aigaad hiisen yum bish olon hunii amimdralaar togloson chi eh orniig min abarlaa yu
  • Шаа шаа IP: 103.57.92.165 2017 оны 07 сарын 09

    Сайхан шааж бнаа наад хүүхдүүдэээ хар тмхихаас нь гарга
Сэтгэгдэл