2017/12/14 Улаанбаатар -27º
2017 оны 07 сарын 08

Яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлынхаа дараа Төрийн ордонд мэдээлэл хийхээ зарлав.

Одоогоор Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн сонгуулийн дүн гараад байгаа билээ. Улсын хэмжээнд 1.206.809 иргэн саналаа өгснөөс 610.541 нь Х.Баттулгыг, 496.840 нь М.Энхболдыг дэмжсэн байна. 

Харин цагаан хуудас уншуулсан сонгогч 99.428 байгаа юм.

 
Урьдчилсан дүнгээр  21 аймгийн 11-т нь АН, 10-т нь МАН ялалт байгуулав. Улаанбаатар хотын есөн дүүргийн долоод нь Х.Баттулга, Багахангай, Налайх дүүрэгт М.Энхболд ялалт байгууллаа. 


 “Туркиш эйрлайнс”-ийн онгоцоор орой 23.00 цагийн орчимд ирэх 986 саналын хуудсыг тоолсноор Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гарна.


 МАН-аас одоогийн байдлаар сонгуультай холбоотой ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

 

mnews.mn

Сэтгэгдэл