2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 09

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнг гаргалаа.

Өчигдөр орой “Туркиш эйрлайнс”-ийн онгоцоор Турк, Болгар, Египет, Кувейт, Киргиз, Казахстанд саналаа өгсөн 986 иргэний саналын хуудас ирж тоолсноор, дүн бүрэн гарчээ.

Нийт 1984 хэсгийн хорооны дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497 067 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611 226 сонгогчийн санал авчээ. Ийнхүү Х.Баттулга 114 159 саналын илүүтэйгээр ялалт байгуулж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болж байна.

Хувиар тооцвол санал хураалтад оролцсон нийт сонгогчийн 50,61 хувийн саналыг Х.Баттулга, 41,16 хувийн саналыг М.Энхболд, үлдсэн хувийг цагаан хуудас авчээ.
Сүүлд ирсэн Ази, Европын орнуудад саналаа өгсөн иргэдийн 1345 нь Х.Баттулгыг дэмжсэн бол 270 нь М.Энхболдод саналаа өгчээ.

Сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтад 1.982.733 иргэн бүртгэлтэй байснаас 60.4 хувь буюу 1.206.809 иргэн саналаа өглөө.

mnews.mn

Сэтгэгдэл