2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 08 сарын 31

Аргын тооллын 8 сарын 31, Бархасвадь гараг. Билгийн тооллын 10, намрын тэргүүн шар бич сар. Гар одтой, цагаан бар өдөр.

Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бумбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл