2017/09/25 Улаанбаатар
2017 оны 08 сарын 31

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаантай. Тавдугаар сараас хойш НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлан хуралдуулаагүй. Учир нь өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль, улсын баяр наадам, зуны амралт зэргээс шалтгаалан хуралдаагүй байсан. Тиймээс  НИТХ-ын ээлжит хурлаар хэлэлцэн шийдвэрлэх олон асуудал дарааллаа хүлээж байгаа сурагтай.

Тодруулбал энэ сарын 17-ны өдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурж МАН-ын удирдлагуудад өргөн барьсан юм. Энэхүү өргөх бичигт МАН-ын бүлгийн 34 төлөөгчөөс 16 нь энэ албан бичигт гарын үсэг зурсан.

Эдгээр асуудлыг нэн тэргүүнд  НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах эсэхийг шийдвэрлэх аж.  НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор хариуцлага хүлээлгэхээр намын зарим гишүүд нэгдэж эхэлсэн. Мөн түүнд хариуцлага тооцох шаардлагыг тус намын бүлгээс гаргасан. Мөн сөрөг хүчин болох НИТХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал энэ сарын 17-ны өдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурж МАН-ын удирдлагуудад өргөн барьсан юм. Энэхүү өргөх бичигт МАН-ын бүлгийн 34 төлөөгчөөс 16 нь энэ албан бичигт гарын үсэг зурсан. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал яригдаагүй бөгөөд хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан төлөөлөгч нэмэгдэнэ гэдгийг тухайн үед НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар ярьж байсан.   

Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал яригдаагүй бөгөөд хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан
Дүрмээрээ бол НИХТ-ын нийт гишүүдийн 50+1 саналаар огцруулах үндэслэлтэй байдаг аж. Үүнээс харахад 35 гишүүнээс 18 нь гарын үсэг зурахад Ц.Сандуйгийн МАН-ын хорооны даргын суудал "ганхаж" эхэлнэ. Тэгвэл өнөөдөр болох НИТХ-ын гишүүдийн 50-иас илүү хувь нь Ц.Сандуйг огцруулахыг дэмжих болов уу. Ц.Сандуй огцрох уу.  Баттай эх суралжийн мэдээлж буйгаар өнөөдрийн хурлаар Ц.Сандуйг огцруулах саналтай гишүүд нэмэгдэж орж ирэх аж. Тухайлбал гишүүдийн 50-иас илүү хувь нь дэмжих хандлагатай байгаа сурагтай гэнэ.

Дүрмээрээ бол НИХТ-ын нийт гишүүдийн 50+1 саналаар огцруулах үндэслэлтэй байдаг аж. Үүнээс харахад 35 гишүүнээс 18-нь гарын үсэг зурахад Ц.Сандуйгийн МАН-ын хорооны даргын суудал "ганхаж" эхэлнэ.

НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт болдог уламжлалтай. Өнөөдөр хуралддаг өдөр нь. Гэхдээ одоогоор хуралдах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: Д.Болор, chuhal.mn 

Сэтгэгдэл