2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 08 сарын 31

Ардчилсан намын Улстөрийн зөвлөл цаг үеийн асуудлаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Эндээс онцолбол УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор уг асуудалд Ардчилсан намын болон УИХ дахь АН-ын бүлгийн баримтлах байр суурийг тодорхой болгох асуудлыг хэлэлцэв.


Улстөрийн зөвлөлөөс гаргасан тогтоолд дурдсанаар УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцож ажиллах нь зөв гэсэн шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: demparty.mn

Сэтгэгдэл