2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 08 сарын 31

Белоруссын анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч Александр Лукашенко өнөөдөр 63 нас сүүдэр зооглож байна. Лукашенко эдийн засгийн хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцсэн хуралдааны үеэр санаанд оромгүй мэдэгдэл хийлээ.  

“Манай нэн тэргүүний, чухал зорилт бол ард иргэдээ хүртээмжтэй орон сууцаар бүрэн хангах ёстой” хэмээн Ерөнхийлөгч мэдэгдэв. “Хэрэв миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тасалдуулсан тухай мэдээлэл надад ирэх юм бол нөхөр сайд нараа, би та бүгдийг гэр бүлтэй чинь ганц өрөө байранд нүүлгэж оруулах болно” гэж Лукашенко хатуухан сануулжээ.

Лукашенко сайд нартаа хандан “Хэрэв Засгийн газрын хэн нэгэн иргэдэд хүртээмжтэй орон сууцны барилгын ажлыг саатуулж элдэв хориг тавьж хаавал би тэднийг гэр бүлийнхээ хамт өрөө түрээсэлж аван эзэдтэй нь хамт амьдар гэж хэлж байна. Эсвэл 1 ба 2 өрөө байр луу нүүж орцгоо" хэмээн үүрэг болгов. Түүнчлэн Белоруссын Ерөнхийлөгч энэ чиглэлд ямар арга хэмжээ, хэр урагшилж байгааг сонирхон “Орон сууцны 1м2 нь 500 доллараас хэтрэх ёсгүй. Яагаад гэвэл хэт өндөр үнэтэй байвал ард иргэд маань орон сууцны нөхцлөө сайжруулж чадахгүй" хэмээн Засгийн газартаа захилаа. 

Өчигдөр 63 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Лукашенко багш, агро-үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжилтэй. Тэр өөрийн улс орноо чухам энэ чиглэлд сайн хөгжүүлсний дүнд Белорусс улс бараг бүх хэрэгцээгээ 100% дотоодоос хангадаг болжээ. Лукашенко саяхан 37 багшийг хүндэт цол тэмдгээр шагнасан. "Эх оронч зөв хүмүүжил олгосны төлөө" хэмээн уг шагналыг олгохдоо Лукашенко онцлон тэмдэглэжээ. Сонирхуулахад, мань эр трактор дотор төрсөн гэнэ.

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • m IP: 202.55.191.42 2017 оны 08 сарын 31

    eh orondoo neg ch vildber zobadaa hubitsilj ustgaagui uchir bvh vildber zobad ni odoo ajilalj bna. ene hvn eh oronoo minii bodoloor sain abch ybnaa.. baruuniihan ene hvniig darnguulagch gej nereldegch tiim bishee..
Сэтгэгдэл