2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 08 сарын 31

Дэлхийн хамгийн хүчирхэг армиудыг “Global Firepower” шалгарууллаа. Тэргүүн байранд Америкийн арми оржээ. Энэ ч аргагүй, тус улсын Батлан хамгаалахын төсөв нь манай гарагийн бүх орны цэргийн төсвийг нийлүүлснээс ч их хойно. Хоёрт, манай хойд хөрш Орос жагсав. Орос улсын хуурай замын анги нэгтгэл хамгийн хүчирхэг бөгөөд байлдааны танкны тоогоор тэргүүлдэг аж. Гуравт, манай урд хөрш Хятад бичигджээ. "Манай Монгол дэлхийн хамгийн хүчирхэг 2 армиар мануулдаг" гэж монголчууд олон нийтийн сүлжээгээр алиалдаг нь үнэн аж.  

Түүнчлэн эхний 10 байранд Энэтхэг, Франц, Англи, Япон, Турк, Герман, Египетийн арми багтлаа. “Global Firepower”-ийн энэхүү жагсаалтад дэлхийн 133 орны армийг 50 үзүүлэлтээр үнэлэн жагсаасан юм байна.

Харин манай Монгол Улс маань энэ жагсаалтын 87-д жагсчээ. 3-хан сая хүн амтай манай Монголын арми дэлхийн 133 орноос 87-д орсон гээд төсөөл дөө. Манай урд 86-д Туркмен, манай ард буюу 88-р байранд Чад бичигджээ. Ингээд та бүхэнд хятадуудын буудлагын сургуулилт хэрхэн явагддаг талаарх бичлэг хүргэе.

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • mundagg IP: 202.9.47.177 2017 оны 09 сарын 01

    mundag
Сэтгэгдэл