2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 01

Америкийн Пентагоны тэргүүн Джеймс Мэттис Өмнөд Солонгос улсын Батлан хамгаалахын сайд Сон Ён Мун нар уулзсаны маргааш Сөүл сонирхолтой мэдэгдэл хийлээ.  Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгчийн тамгын газар “Цөмийн зэвсгийг эх орондоо байршуулах асуудлыг Сөүл авч хэлэлцэхгүй. Америкийн цөмийн зэвсгийг нутагтаа байршуулах хэрэгтэй гэж бид хэзээ ч үзэж байгаагүй” гэж мэдээлсэн тухай “Ренхап” агентлаг дамжууллаа.

Сөүл ингэж албан ёсоор мэдэгдэл хийсэн нь учиртай, хоёр орны Батлан хамгаалах сайд нарын уулзалтан дээр Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам дур мэдэн "Цөмийн зэвсэг байршуулах боломж байгаа" гэж Америкт сэм шивнэсэн хэмээн өрнөдийн сонин хэвлэлээр шуугиж байна. Ийм учраас Ерөнхийлөгчийн Тамгын газар дээрх няцаалтыг хийсэн бололтой. 

Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдал намжаагүй л байгаа. АНУ, Умард Солонгос хоёр харилцан ширүүн мэдэгдэл шидэлцэж, бие биеэ сүрдүүлсээр байна. Ким Чен Ун "Америкийн цэргийн бааз руу пуужингаа харвана" гэж мэдэгдсэн бол Трамп "Хэзээ ч хэний ч үзэж харж байгаагүй тийм аймшгийг Умард Солонгост үзүүлнэ" гэсэн билээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл