2017/10/19 Улаанбаатар -11º
2017 оны 09 сарын 02

Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.

2017 оны 09 дүгээр сарын 01-ний 20 цагаас 09 дүгээр сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
 Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
 Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө сэрүүсч 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
 Үүлшинэ.Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө  зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: 
Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын  бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө  ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,  зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө  бүх нутгаар 10-15 градус,  өдөртөө Дундговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар  23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: 
 Үүлэрхэг. Бороо орно.  Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө сэрүүсч 15-17 градус дулаан байна.

Сэтгэгдэл