2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 02

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 оны 9-р сарын 3-ныг “Харви” хар шуурганд амь үрэгдэгсдийн хойноос залбирах Үндэсний залбирлын өдөр хэмээн зарлав. “Би бүх америкчуудыг ямар ч шашин шүтлэгтэй байсан бүгдээрээ “Харви” шуурганд өртөж амиа алдсан хүмүүсийн хойноос залбирахыг уриалж байна, мөн гэр бүлийн гишүүдээ алдсан болон шархдаж бэртсэн хүмүүсийн төлөө, түүнчлэн орон гэргүй болж эд хөрөнгөө алдагсдын төлөө залбираарай” хэмээн Трамп мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Трамп хар шуурганы хохирлыг арилгахад зориулан хувийн хөрөнгөөсөө 1 сая доллар хандивласан талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Сара Сандерс мэдээллээ. Харви хар шуурганд өртөж нас барагсдын тоо 39 хүн болж, хохирлыг арилгахад 100 тэрбум гаруй доллар шаардлагатай талаар Америкийн сонин хэвлэлээр бичжээ. Одоогоор Трамп шуурганд сүйдсэн хот тосгодоо сэргээн босгохын тулд 7,85 тэрбум доллар Конгрессээс хүсээд байна.

Гэхдээ хар шуурганы гай үүгээр дуусахгүй бололтой. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Боссерт “Харви хар шуурганаас болоод Америкт бензиний үнэ нэмэгдэж болзошгүй” хэмээн мэдэгдэл хийжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл