2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Унгарт болж байгаа ДАШТ-нд жудогийн холбооны ерөнхийлөгчийн хувиар оролцохын зэрэгцээ тамирчдын бие халаалтад өөрөө биечлэн оролцжээ. Энэ талаарх мэдээ дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдлаа. 

Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтан медаль маш чухал, бид алтан медаль авч чадлаа. -48 кг-ын жинд мөн алтан медаль авна гэж байсан ч чадаагүй. Гэхдээ бид энэ жинд мөнгөн медаль авсан. Өнөөдөр Монголын хувьд гайхамшигтай үйл явдал тохиолоо. Манай бөх үнэхээр сайн байж бид Японыг яллаа. Энэ ДАШТ-ээс анх удаагаа япон бус хүн алтан медаль авлаа. Манай дөрвөн бөх медаль хүртээд байна. Манай жүдочид улсынхаа спортын салбарт манлайлж байна. Жүдо бол зүгээр ч нэг спорт биш юм. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндэтгэл. Жүдочид бид бие биедээ мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлдэг. Өнөөдөр Монголын шинэ баатрууд төрлөө”  гэж ярилаа.

Унгарт айлчилж байгаа манай Ерөнхийлөгч тус улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Талууд эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэхээр тохиролцжээ. Мөн Х.Баттулга Унгарын Буддапешт хотноо монголч эрдэмтэд, судлаачид, оюутнуудтай уулзах зэргээр олон ажлыг энэ айлчлалаар амжууллаа.

www.mnews.mn

Сэтгэгдэл