2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 09 сарын 03

Аргын тооллын 9 сарын 3, Адъяа гараг. Билгийн тооллын 12, намрын тэргүүн шар бич сар. Яруу эгшигт одтой, харагчин могой өдөр.

Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.  

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ.

www.mnews.mn

Сэтгэгдэл