2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 03

Зөөлхөн, амттай нухаш бэлдэх өвөрмөц аргыг санал болгож байна.

Орц: 
давстай сало – 300 грамм 
сармис - 2-3 хумс 
чили чинжүү -2 ширхэг 

Ийм нухаш бэлдэх их амархан. Салог жижиг дөрвөлжин хэрчинэ, мэдээж эхлээд хальсыг (арьс) авах хэрэгтэй. Сармисаа арилгаж бэлдэнэ. Чили чинжүүгийн үр, хоорондын таславчийг авч цэвэрлэнэ. Одоо бүгдийг блендерт хийж сайн жижиглэнэ. Ингээд шилэн эсвэл шаазан саванд хийж хөргөгчинд тавьсны дараа нухаш бэлэн болно. Ийм нухашийг талх, шөлтэй идэхэд амттай. Мөн котлет хийхдээ нэмж болно. 

www.mnews.mn

Сэтгэгдэл