2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 04

 

Аргын тооллын 9 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын 13, намрын тэргүүн шар бич сар. Тооно одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улай гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
www.mnews.mn

Сэтгэгдэл